Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 19-нд баруун зүгийн нутгаар, 20-21-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 19-нд баруун зүгийн нутгаар, 20-21-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.
2015 оны хоёрдугаар сарын 16-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи БХ 3-8 м/с. 17 цагт 5 хэм, 20цагт 9 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 42 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны хоёрдугаар сарын 16-ны 20 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.


















