Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 27 градус хүйтэн

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 27 градус хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 27 градус хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст хүйтэн байна.


2015 оны 11-р сарын 24-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг, зөөлөн салхитай. 17 цагт 22 градус , 20 цагт 23 градус хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийгшил 66 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны 11 дүгээр сарын 24-ны 20 цагаас 11 дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч явган шуурга шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Идэр,Тэсийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халхголын сав нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.


2015 оны 11 дүгээр сарын 26-нөөс 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Хуваалцах