Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм,
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орно.
2015 оны нэгдүгээр сарын 31-ний 20 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 26-31 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
2015 оны хоёрдугаар сарын 2-ноос хоёрдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэмхүйтэн байна.


















