Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа зарим газраар цас орж, явган шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрнэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа зарим газраар цас орж, явган шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрнэ.

2015 оны гуравдугаар сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с. 17 цагт 7 хэм, 20 цагт 9 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 44 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны гуравдугаар сарын 1-ний 20 цагаас гуравдугаар сарын 2-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.


2015 оны гуравдугаар сарын 3-наас гуравдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 3-нд зүүн зүгийн нутгаар, 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд баруун болон төвийн нутгаар, 6-нд зарим газраар түр зуур секундэд 16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 4-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Хуваалцах