Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн
Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.
2016 оны нэгдүгээр сарын 03-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 17 цагт 19 хэм, 20 цагт 22 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 67 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.
2016 оны нэгдүгээр сарын 03-ны 20 цагаас нэгдүгээр сарын 04-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 21-26 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 11-16 хэм бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
2016 оны нэгдүгээр сарын 5-нөөс нэгдүгээр сарын 09-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 6-нд баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 5,6-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.


















