Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.
2016 оны 1-р сарын 26-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, явган шуурга шуурна. 17 цагт 21 хэм, 20 цагт 23 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 76 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдооо тогтвортой байна.
2016 оны нэгдүгээр сарын 26-ны 20 цагаас нэгдүгээр сарын 27-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 35-40 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
2016 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд говь талын нутгаар явган шуурга шуурна. Салхи 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 35-40 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.


















