Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан
Өнөөдөр 16-22 цаг хүртэл Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна. 15 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийгшил 34 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийгшил 34 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар хур тунадас орж хүйтэрнэ.2014 оны 10 дүгээр сарын 07-ны 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээБАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтэнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.2014 оны 10 дугаар сарын 09-нөөс 2014 оны 10 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөвАравдугаар сарын 9-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 9-нд баруун зүгийн нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.


















