Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан
Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
2015 оны аравдугаар сарын 10-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийгшил 28 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны аравдугаар сарын 10-ны 20 цагаас аравдугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 11-16 хэм, нутгийн зүүн хэсгээр 8-13 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2015 оны аравдугаар сарын 12-ноос аравдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13,14-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр,15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 13,14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.


















