Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи ширүүснэ.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийгшил 24 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 10 дүгээр сарын 21-ний 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 6-11 хэм, өмнөд хэсгээр 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 6-11 хэм, баруун хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2014 оны 10 дугаар сарын 23-наас 2014 оны 10 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 23, 24-нд төв, зүүн зүгийн нутгаар, 25-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр, 23, 24-нд зарим газраар, 26-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах