Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 17 цагт 10 хэм, 20 цагт 6 хэм дулаан байна.
Улаанбаатарт 15 цагт: 12 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 867 гектопаскал байлаа. Даралт оройдоо өснө.
2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 23-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 15-20 хэм, зүүн хэсгээр 12-17 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 25-нд баруун зүгийн нутгийн, 26-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 27-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


















