Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн

Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 39-44 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 33-38 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 18-23 хэм, бусад нутгаар 25-30 хэм,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна.

2020 оны 12 дугаар сарын 14ий20 цагаас 12 дугаар сарын15ы 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 39-44 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 33-38 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 18-23 хэм, бусад нутгаар 25-30 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 8-13 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 хэм, бусад хэсгээр 28-30 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.

2020 оны 16-наас 12 дугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 16,17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Хуваалцах