Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

2016 оны 1-р сарын 28-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 3-8 м/с. 17 цагт 21 хэм, 20 цагт 24 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 58 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 28-ны 20 цагаас нэгдүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 50-55 хэм, өдөртөө 37-42 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 28-30 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.


2016 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 03-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Бүх хугацаанд цас орохгүй. Салхи 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хугацааны эхээр Завхан голын эхээр шөнөдөө 46-51 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 1-нээс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Хуваалцах