Улаанбаатарт шөнөдөө 36 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, ойрын хоногуудад бүх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, ойрын хоногуудад бүх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2016 оны нэгдүгээр сарын 16-ны 20 цагаас нэгдүгээр сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулсаар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм, өдөртөө бүх нутгаар 23-28 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 36-38 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 хэм, бусад хэсгээр 34-36 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.
2016 оны нэгдүгээр сарын 18-наас нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 18-нд зарим газраар, бусад хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.


















