Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны 4-р сарын 23-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 13 хэм дулаан байна.
Улаанбаатарт 15 цагт: 15 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 875 гектопаскал байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 24-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээБАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар улсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 20-25 хэм дулаан байна.ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.2015 оны дөрөвдүгээр сарын 25-наас дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөвДөрөвдүгээр сарын 25-нд баруун зүгийн нутгийн хойд, 26-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи хугацааны эхээр ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн нутгаар сэрүүснэ.


















