Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан
2015 оны зургаадугаар сарын 4-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2015 оны зургаадугаар сарын 4-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийгшил 53 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 04-ний 21 цагаас зургаадугаар сарын 05-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2015 оны зургаадугаар сарын 06-наас зургаадугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 6-нд ихэнх нутгаар, 7-8-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


















