Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан

2015 оны есдүгээр сарын 16-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2015 оны есдүгээр сарын 16-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийгшил 55 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 16-ны 21 цагаас есдүгээр сарын 17-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2015 оны есдүгээр сарын 18-наас есдүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 21-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

Хуваалцах