Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан
Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн газар тариалан бүхий нутгаар хөрсөн дээр 0-2 градус хүрч цочир хүйтэрнэ.
Мэдээллийн алба

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн газар тариалан бүхий нутгаар хөрсөн дээр 0-2 градус хүрч цочир хүйтэрнэ.
2016 оны 9-р сарын 17-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 10 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийгшил 77 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны есдүгээр сарын 17-ны 21 цагаас есдүгээр сарын 18-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө бүх нутгаар 15-20 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Cолигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Сэрүүсч Өмнөговийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 19-ноос есдүгээр сарын 23-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд төв болон говийн аймгуудын зарим газраар, 20-нд зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 22-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Салхи 21-нд говь, талын нутгаар, 22-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


















