Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны аравдугаар сарын 22-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. Салхи баруунаас 4-9 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 4 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийгшил 20 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 22-ны 20 цагаас аравдугаар сарын 23-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2015 оны аравдугаар сарын 24-ноос аравдугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 24-нд нутгийн баруун хэсгээр, 25,26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Хуваалцах