Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-2 градус хүрч цочир хүйтэрнэ.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-2 хэм хүрч цочир хүйтэрнэ.
2015 оны есдүгээр сарын 07-ны 21 цагаас есдүгээр сарын 08-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 0- 5 хэм хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна..
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2015 оны есдүгээр сарын 09-наас есдүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 9-11-нд говь, талын нутгаар, 12-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 11-нээс нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


















