Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан
Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны аравдугаар сарын 08-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с. 17 цагт 4 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.
15 цагт Улаанбаатарт: 2хэм дулаан, харьцангуй чийгшил 46 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны аравдугаар сарын 08-ны 20 цагаас аравдугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Алтайн өвөр говиор 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2015 оны аравдугаар сарын 10-ноос аравдугаар сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи 10-нд Дорнод Монголын тал нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч бусад хугацаанд дулаарч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


















