Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны 5-р сарын 08-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 11 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийгшил 18 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны тавдугаар сарын 08-ны 21 цагаас тавдугаар сарын 09-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 10-нөөс тавдугаар сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун болон төвийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 10, 11,13-нд ихэнх нутгаар, 12-нд Алтайн салбар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 12-нд ихэнх нутгаар дулаахан байна.

Хуваалцах