Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

Өнөө маргаашдаа зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны аравдугаар сарын 05-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 2 хэм дулаан, 20 цагт 1 хэм хүйтэн байна.


2016 оны аравдугаар сарын 05-ны 20 цагаас аравдугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 07-ноос аравдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 7-нд говь талын нутгаар, 9,10-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.

Хуваалцах