Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2020 оны 09-р сарын 01-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14 хэм дулаан байна.


2020 оны 09 дүгээр сарын 01-ний 20 цагаас 09 дүгээр сарын 02-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын талаар 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2020 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 07-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 4, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Хуваалцах