Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.


2015 оны есдүгээр сарын 09-ны 21 цагаас есдүгээр сарын 10-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм , өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дорноговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм өдөртөө 13-15 хэм дулаан байна


2015 оны есдүгээр сарын 11-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 13-14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 11-нээс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ

Хуваалцах