Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг анхааруулж байна.
2015 оны есдүгээр сарын 15-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийгшил 34 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 15-ны 21 цагаас есдүгээр сарын 16-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 хэм, өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 7-12 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
2015 оны есдүгээр сарын 17-ноос есдүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд зүүн зүгийн нутгаар, 19-20-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр, 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд зарим нутгаар түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


















