Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2016 оны есдүгээр сарын 06-ны 16 цагаас 21 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 12 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 06-ны 21 цагаас есдүгээр сарын 07-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хэсгээр багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Хэнтийн уулс, Туул, Тэрэлжийн саваар 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 08-наас есдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар, 9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын саваар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.


















