Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 07-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 17 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 07-ны 21 цагаас есдүгээр сарын 08-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангай, Хэнтэйн уулсаар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад хэсгээр хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Хэнтийн уулс, Туул, Тэрэлжийн саваар 13-18 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 09-нөөс 09 дугээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 12-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын саваар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.


















