Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 03-р сарын 16-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 8-10 хэм дулаан байна.


2019 оны 03 дугаар сарын 16-ны 20 цагаас 03 дугаар сарын 17-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 11-16 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2-7 хэм, Алтайн өвөр говиор 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Орхон-Сэлэнгийн саваар 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2019 оны 03 дугаар сарын 18-наас 03 дугаар сарын 22-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Хуваалцах