Улаанбаатарт шөнөдөө 6 хэмийн дулаан
Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, 7-9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
Мэдээллийн алба

Дохио !! Цаг агаарыг аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, 7-9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
2015 оны аравдугаар сарын 05-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 17 цагт 18 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийгшил 19 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны аравдугаар сарын 05-ны 20 цагаас аравдугаар сарын 06-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Баян-Өлгийн нутгаар 3-8 хэм хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 8-13 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Хөвсгөл, Архангайн нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө хүйтэрч 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 хэм , өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2015 оны аравдугаар сарын 07-ноос аравдугаар сарын 11-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд төв, зүүн зүгийн нутгаар, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 7-9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан , говийн бүс нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.


















