Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихсэж байгаа тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихсэж байгаа тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 28-ны 20 цагаас 04 дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Халх голын сав газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнодын тал нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм, бусад хэсгээр 5-7 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 5 дугаар сарын 1-нд зарим газраар, 02-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 5 дугаар сарын 1-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 3-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.


















