Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. зөөлөн шороон шуурга шуурна 17 цагт 25 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 25 хэм дулаан, харьцангуй чийгшил 10 хувь, агаарын даралт 862 гектопаскал байлаа. Даралт оройдоо өснө.


2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 29-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ, зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа,Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө сэрүүсч 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 8-13 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрчшороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 30-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар, 5-р сарын 1-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 2-нд төв, зүүн зүгийн ихэнх нутгаар, 3-нд говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 30-нд секундэд 12-14 метр, 1, 2-нд секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Хуваалцах