Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 17, 18-нд Газар тариалангийн бүс нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 17, 18-нд Газар тариалангийн бүс нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
2016 оны 9-р сарын 15-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 15 хэм, 20 цагт 11 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийгшил 32 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны есдүгээр сарын 15-ны 21 цагаас есдүгээр сарын 16-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 17-ноос есдүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи 17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


















