Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2016 оны 9-р сарын 21-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 18 хэм, 20 цагт 14 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 20 хэм дулаан, харьцангуй чийгшил 34 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны есдүгээр сарын 21-ний 21 цагаас есдүгээр сарын 22-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 23-наас есдүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын хойд хэсэг болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг, 25-26-нд ихэнх нутгаар хур тунадас, хугацааны эцсээр нойтон цас орно. Салхи 23-25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 23-наас нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Хуваалцах