Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр Хангайн уулархаг нутгаар, 9-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр Хангайн уулархаг нутгаар, 9-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2019 оны 03 дугаар сарын 07-ны 20 цагаас 03 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 18-23 хэм, Алтайн өвөр говиор 2-7 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 4-9 хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, өмнөд хэсгээр 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч 0 хэм орчим байна.

2019 оны 03 дугаар сарын 09-нөөс 03 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй Салхи 10-12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Хуваалцах