Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш өдөр ихэнх нутгаар дулаарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш өдөр ихэнх нутгаар дулаарна.

2017 оны 05 дугаар сарын 28-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 17 цагт 19 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 28-ны 20 цагаас 05 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө голын сав газар болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 23-25 хэм дулааан байна.


2017 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Тав31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6 дугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30-1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Хуваалцах