Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
2020 оны 05 дугаар сарын 12-ны 20 цагаас 05 дугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм, бусад хэсгээр 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр бага зэргийн бороо, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.


















