Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан
Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орж, салхи шуургатай байна.
Мэдээллийн алба

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орж, салхи шуургатай байна.
2015 оны тавдугаар сарын 25-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 14 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийгшил 27 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны тавдугаар сарын 25-ны 21 цагаас тавдугаар сарын 26-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 хэм, зүүн хэсгээр 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2015 оны тавдугаар сарын 27-ноос тавдугаар сарын 31-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 27,29-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 28-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 27-нд зарим газраар, 28-нд говь талын нутгаар, 29-нд баруун зүгийн нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


















