Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

Малчид, тариаланч, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ. 25-28-нд ихэнх нутгаар бороо хур багатай байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланч, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ. 25-28-нд ихэнх нутгаар бороо хур багатай байна.


2016 оны наймдугаар сарын 23-ны 21 цагаас наймдугаар сарын 24-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө сэрүүсч 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 25-наас наймдугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төвийн аймгуудын хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Хугацааны эхээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан , өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.

Хуваалцах