Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 16, 17-нд Газар тариалангийн бүс нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 16, 17-нд Газар тариалангийн бүс нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
2016 оны 9-р сарын 14-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 21 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 20 хэм дулаан, харьцангуй чийгшил 38 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны есдүгээр сарын 14-ний 21 цагаас есдүгээр сарын 15-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар шөнөдөө секундэд 15-17 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө сэрүүсч 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө сэрүүсч 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 16-наас есдүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн төв хэсгээр бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


















