Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн
2016 оны 11 дүгээр сарын 04-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 3 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.
Мэдээллийн алба

2016 оны 11 дүгээр сарын 04-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 3 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Маргааш нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.
2016 оны 11 дүгээр сарын 04-ний 20 цагаас 11 дүгээр сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч Хангайн уулархаг нутгаар болон Увс нуурын хотгороор 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 8-13 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно. Салхи 6-нд ихэнх нутгаар, 8-нд Алтайн уулсаар, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 7, 8-нд өдөртөө бага зэрэг дулаарна.


















