Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 10,11-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 10,11-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

2015 оны дөрөвдүгээр сарын 8-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 4 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 4 хэм дулаан, харьцангуй чийгшил 31 хувь, агаарын даралт 869 гектопаскал байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 08-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 09-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хөвгөл, Архангайн хойд хэсэг, Төв аймгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэнтийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 10-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 10-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10,11-нд баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 12,13-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотггор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 11-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах