Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан
Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө төв болон говийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
Мэдээллийн алба

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө төв болон говийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
2015 оны зургаадугаар сарын 08-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи хойноос 6-11 м/с. 17 цагт 15 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийгшил 42 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 08-ны 21 цагаас зургаадугаар сарын 09-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зарим газраар хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө сэрүүсч 9-14 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө сэрүүсч 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар сэрүүсч 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2015 оны зургаадугаар сарын 10-наас зургаадугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 10,11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар бороо, 13-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи 10-12-нд говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


















