Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө төвийн нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, 7-8 нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө төвийн нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, 7-8 нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

2015 оны есдүгээр сарын 06-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 17 цагт 23 хэм, 20 цагт 18 хэм дулаан байна. 15 цагт Улаанбаатарт: 23 хэм дулаан, харьцангуй чийгшил 32 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.


2015 оны есдүгээр сарын 06-ны 21 цагаас есдүгээр сарын 07-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Төв аймгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Өвөрхангайн нутаг, Төв , Сэлэнгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө сэрүүсч 14-16 хэм дулаан байна.


2015 оны есдүгээр сарын 08-наас есдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8,10-нд нутгийн зүүн хагаст, 9-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 8-10-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Хуваалцах