Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 2-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, хугацааны сүүлчээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 2-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, хугацааны сүүлчээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны наймдугаар сарын 30-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 18 хэм, 20 цагт 16 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 30-ны 21 цагаас наймдугаар сарын 31-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө сэрүүсч нутгийн зүүн хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 01-нээс есдугээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо, 2-нд ихэнх нутгаар, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 4-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 1, 2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-р сарын 1-нд нутгийн төв хэсгээр өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Хуваалцах