Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан байна

2017 оны 05-р сарын 14-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 23 градус, 20 цагт 19 градус дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан байна
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан байна. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.

2017 оны 05-р сарын 14-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 23 градус, 20 цагт 19 градус дулаан байна.

2017 оны 05 дугаар сарын 14-ний 20 цагаас 05 дугаар сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө хэм 3-5 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв


17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 16-нд Алтайн уулсаар 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 18, 19-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах