Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн

Малчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөө маргаашдаа бүх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө бага зэрэг дулаарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөө маргаашдаа бүх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө бага зэрэг дулаарна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 0 хэм орчим, 20 цагт 4 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийгшил 47 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 10 дүгээр сарын 11-ний 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг шөнөдөө нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

2014 оны 10 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 13-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 13,16-нд Алтайн уулсаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө дулаарч ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Хуваалцах