Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө үүлэрхэг, бороо орно

2015 оны тавдугаар сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 17 цагт 19 хэм, 20 цагт 18 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө үүлэрхэг, бороо орно
Улаанбаатарт шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Зураг: МҮОНРТ

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.

2015 оны тавдугаар сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 17 цагт 19 хэм, 20 цагт 18 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийгшил 70 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.



2015 оны тавдугаар сарын 27-ны 21 цагаас тавдугаар сарын 28-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 16-21 хэм, зүүн хэсгээр 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 17-22 хэм бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө сэрүүсч 12-14 хэм дулаан байна.


2015 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 29-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-31-нд баруун болон төвийн нутгаар, 6 сарын 1-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 29, 31-нд баруун зүгийн нутгаар, 30-нд болон 6 сарын 1-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Хуваалцах