Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт түр зуурын бороо орно

Малчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо зүсэрч, говь талын нутгаар салхи ширүүсэхийг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт түр зуурын бороо орно
Улаанбаатарт түр зуурын бороо орно. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо зүсэрч, говь талын нутгаар салхи ширүүсэхийг анхааруулж байна.

Улаанбаатарт өнөөдөр 16-22 цагийн хооронд цаг агаар ямар байхыг хүргэе. Үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, зарим үед түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 17 цагт 21 хэм, 20 цагт 18 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 22 хэм дулаан, харьцангуй чийгшил 40 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 8 дугаар сарын 07-ны 20 цагаас 2014 оны 8 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэм, Увс нуурын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо, зарим газраар их бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9хэм , бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 11-16 хэм, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

Хуваалцах