Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт түр зуурын бороо орно

Ойрын хоногуудад өдөртөө бага зэрэг дулаарна. Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт түр зуурын бороо орно
Улаанбаатарт түр зуурын бороо орно. Зураг: МҮОНРТ

Ойрын хоногуудад өдөртөө бага зэрэг дулаарна. Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах