Улаанбаатарт түр зуурын бороотой
Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, түр зуурын бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, түр зуурын бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2014 оны 7 дугаар сарын 12-ны 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар 19-24 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 22-27 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно.Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


















